AVSF Монгол байгууллагын тухай
Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө
AVSF Монгол нь 2004 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх малын эрүүл мэндийг дэмжих санаачлагуудыг хэрэгжүүлж байсан бол малын гаралтай тогтвортой бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх үзэл баримтлалд аажмаар шилжин орж, сарлагийн хөөврийн өртгийн сүлжээг хөгжүүлсэн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн 2013 онд дэлхийд анхдагч "Тогтвортой ноолуур" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
AVSF Монгол нь тогтолцооны өөрчлөлтийг бий болгох арга замуудын нэг бол үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үе шат бүрийн тогтвортой байдал гэж үздэг бөгөөд энэ үзэл санааг ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх үйл ажиллагаан дээр бодит загвар болгон нэвтрүүлж байна.
Мэдээ мэдээлэл
Шинэ
2022-07-27
Монголын ноос, ноолуурын салбарын хөгжлийг “Premiere Vision Paris” үзэсгэлэнд танилцууллаа
2022-07-27
Хувцас загварын чиг хандагыг тодорхойлогчдод зориулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болох “Premiere Vision Paris” үзэсгэлэнд Монголын ноос, ноолуурын салбарын төлөөлөл оролцож, тогтвортой үйлдвэрлэлийн өнөөгийн явц, цаашдын хөгжлөө танилцууллаа.
Шинэ
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс санаачлан “Монгол улсын Ноолуурын Салбарын Тогтвортой Хөгжлийн Замын Зураг 2030” баримт бичгийг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод экспертүүдтэй хамтран боловсруулаад байна.
Шинэ
AVSF Монгол байгууллагаас Дэлхийн байгаль орчны төлөө Францын сан болон Европын Холбооны санхүүжилтээр Баянхонгор аймгийн долоон суманд хэрэгжүүлж байгаа “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь” төслийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо.
Хэрэгжиж буй төслүүд
Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь” төсөл нь AVSF байгууллагын тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм.
Хөдөө, орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь.
Үр дүн
AVSF Монгол байгууллага “Тогтвортой ноолуур” Гэрчилгээжүүлэлтийн загварыг ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээний сайн туршлага бий болгох зорилгоор 2015 онд анх санаачилж эхлүүлсэн юм.
Энэхүү стандарт нь байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай байхыг үйлдвэрлэгчээс шаардах бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, талуудын чиг үүрэг, үндсэн баримт бичгүүд болон баталгаажуулалтын үйл явцыг дэлгэрэнгүй заасан.
Тогтвортой ноолуур холбоо нь AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн тогтвортой ноолуур бэлтгэгч хоршоодын санаачилгаар 2017 онд байгуулагдсан ашгийн бус, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага.
Baby Yak брэнд-ийг AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр 2010 онд байгуулагдсан Архангай аймгийн “Ар Арвижин Дэлгэрэх” Хоршоо үүсгэн байгуулан хөгжүүлсэн юм.