card

Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрүүд

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг хэрэгжүүлэгч үйлдвэрүүд

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл-STeP EcoLab төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоотой анхлан санаачилж боловсруулсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэмд дотоодын 18 үйлдвэр нэгдэж, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай буюу тогтвортой үйлдвэрлэл хэрэгжүүлэх үүрэг хүлээж, батламжаа гардан авсан юм. Монгол улс байгальд ээлтэй үйлдвэрлэлийн зорилго, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч уг дүрмийн зорилго, шалгууруудад тулгуурлан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн MNS 6926 : 2021 стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн С/93 дугаар тушаалаар баталсан.

Ийнхүү анх сайн дураараа байгальд ээлтэй үйлдвэрлэгч болох зорилт тавин хамтран зүтгэж ирсэн үйлдвэрүүд одоо стандарт хэрэгжүүлэгч болох гараагаа эхлүүлж байна. Стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор төслийн баг МННХ-ны зөвлөх шинжээчидтэй хамтран сонирхлоо илэрхийлсэн дараах үйлдвэрүүдэд тогтвортой үйлдвэрлэлийн шалгуур, үе шатуудын талаар техникийн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна. 


“Нанс кашемир“ ХХК нь 2003 онд байгуулагдаж өдгөө ноолуур болон бусад төрлийн түүхий эдээр дэлхийд өрсөлдөхүйц ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, гэр ахуйн сүлжмэл эдлэлийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэж байнаДэлгэрэнгүй

 

"Мөнхбумууд" ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлгэрэнгүй 

 

"Санширо" ХХК нь чанар, стандартын шаардлага хангасан экологийн цэвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг түүхий эдээр хангах зорилготой.  Дэлгэрэнгүй

 

“Говь” брэнд нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч. Дэлгэрэнгүй

 

“Баялаг-Өлзий” ХХК нь 2008 оноос эхлэн Бодиос нэрийн брэндийн сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба 1991 оноос хойш ноос ноолуурын салбарт тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгэрэнгүй

 

Говь-Эрдэнэ Кашемир” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө дэлхийн тэргүүлэгч технологи, инновацийг ашиглан 100% ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй

 

“Ханбогд Кашемир” ХХК-ны эрхэм зорилго нь хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн дэлхийд өрсөлдөхүйц чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад оршино. Дэлгэрэнгүй

 

"Сноу Филдс" ХХК нь 2004 онд Япон улсад үйлдвэрлсэн Shimaseiki маркийн сүлжих машинтайгаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортод гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. "Сноу Филдс" ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 85%-ийг экспортолж, үүнээс дийлэнх хувийг Япон улсын зах зээлд нийлүүлж байна. Мөн дотоодын зах зээлд Naran Cashmere нэрээр нийт 6 нэрийн дэлгүүрээр хэрэглэгч, харилцагчиддаа бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна. Дэлгэрэнгүй

 

"Гоёл Кашемир" ХХК 2005 онд анхлан байгуулагдаж, өдгөө ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлэгч компаниудын нэг болж өргөжин, ОХУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг дэлхийн 10 гаруй орны хэрэглэгчдэд Монгол үйлдвэрлэв шошго бүхий 100 хувийн ноос, ноолууран бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Дэлгэрэнгүй

 

"Дели Кашемир" ХХК нь 2005 онд анх байгуулагдаж, өдгөө тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна. Дэлгэрэнгүй

 

"Туяа Кашемир" ХХК. Дэлгэрэнгүй

 

"Кашмер Холдинг - Эвсэг" ХХК 100% Монгол ямааны ноолуураар урласан дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хүртээл болгохыг зорьдог билээ. Эвсэг компани анхан шатнаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх дамжлагатай, нийт 900 гаруй ажилчидтай цогц үйлдвэрлэл явуулдаг бөгөөд эдүгээ 40 дэх жилдээ ноос ноолууран төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ түгээж байна. Дэлгэрэнгүй

 

"Блю Скай Кашемир" ХХК ноолууран бүтээгдэхүүний дотоод зах зээлд тэргүүн байр суурь эзэлдэг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд гадаад зах зээлд мөн ийм зорилго тавин ажиллаж, сүлжмэл бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортлож байна. Дэлгэрэнгүй

 

"Лидер кашемир" ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн стандартад нийцсэн технологийг нутагшуулсан, тогтвортой хөгжлийг хангасан шинэ шийдэл бүхий ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлгэрэнгүй

 

“Гурван сор” ХХК 2005 онд анх байгуулагдаж, өнөөдөр 40 гаруй ажилтантай, жилд 30,000 гаруй ширхэг ноолууран, ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болж өргөжсөн. Тус компани нэрийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ, бусад Европ, Азийн брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэн хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй

 

“Уужин” ХХК. Дэлгэрэнгүй

 

“Нэшнл Кашмир” ХХК. Дэлгэрэнгүй

 

“Өгөөж Шим” ХХК нь 1995 он байгуулагдаж, 2012 оноос эхлэн ноос, ноолууран ээрмэл утас үйлдвэрлэн дотоодын жижиг, дунд үйлдвэр, цехүүдэд нийлүүлэхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх зорилгоор 100% ноос, ноолуураар хийсэн нэхмэл, сүлжмэл бүтээгдхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Дэлгэрэнгүй

Таны мэдлэгт