card

AVSF Монгол байгууллага

AVSF Монгол - Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ТББ

Бүгд Найрамдах Франц улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” буюу AVSF ТББ нь 1977 оноос хойш олон улсын эв санааны нэгдлийн төлөө өрхийн бичил аж ахуйг дэмжин ажилладаг. Ингэхдээ AVSF ТББ нь амьжиргаагаа сайжруулахын зэрэгцээ байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байдаг нийгмийн бүлгүүдэд эрх ашгаа хамгаалах, нийгмийн зөв харилцаанд орж, гүйцэтгэж буй үүрэг оролцоогоороо олон нийтэд танигдахад нь тусалж, дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүй

ҮНДСЭН ЗАРЧМУУД

AVSF Монгол байгууллагын тухай

Монголд анх 2004 онд байгуулагдсан AVSF Монгол байгууллага нь тогтвортой хөгжлийн хэрэгжилтэнд хувь нэмэр оруулж, бэлчээрийн доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх зорилгоор түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлд үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

AVSF Монгол байгууллагын төслүүд түүхий эдийн нэмүү өртөг бий болгох, малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлж бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх, тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг малчдын хоршоодоос боловсруулах үйлдвэр, хэрэглэгч хүртэлх үе шат бүрт нэвтрүүлж, хөгжүүлэхэд техник, арга зүйн туслалцаа үзүүлж, ур чадвар эзэмшүүлэх зорилготой төслүүд хэрэгжүүлдэг. Танилцуулга үзэх





AVSF Монгол байгууллагын төслүүд хэрэгжиж буй газрууд 


 

Таны мэдлэгт