card

AVSF Монгол байгууллагын үйл ажиллагаа

AVSF Монгол байгууллагын төслүүд 

AVSF-ын төслүүд нь мөн чанар, агуулгынхаа хувьд хоорондоо нягт уялдаатай бөгөөд цогцоороо түүхий эдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилготой. Ингэхдээ тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг малчдын хоршоодоос боловсруулах үйлдвэр, хэрэглэгч хүртэлх үе шат бүрт нэвтрүүлэхэд техник, арга зүйн туслалцаа үзүүлж, малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх замаар бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж, цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг эрмэлзэнэ.

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь төсөл - SCPS

Төсөл нь тогтвортой ноолуурын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орон нутагт байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, алсдаа бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг зорино. SCPS төсөл AVSF байгууллагын тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм. Дэлгэрэнгүй


Тогтвортой ноолуур холбоо

Тогтвортой ноолуур Холбоо нь 2017 онд AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр тогтвортой ноолуур бэлтгэгч хоршоодын санаачилгаар байгуулагдсан ашгийн бус, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Өдгөө эгнээндээ Баянхонгор аймгийн таван хоршоодын 350 өрхийн 1600 гаруй малчдыг элсүүлж, гадаад, дотоодын 20 гаруй компанид нэмүү өртөг шингээсэн тогтвортой ноолуур нийлүүлдэг. Дэлгэрэнгүй 


Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл - STeP EcoLab

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй STeP EcoLab буюу “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төсөл нь ноос, ноолуурын байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг боловсруулах үйлдвэрүүдийн төвшинд бий болгохыг зорино. Төсөл нь дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдэд Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг хэрэгжүүлэх, ногоон зээлийн шалгууруудыг хангахад арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүй


Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь – ИМПАКТ төсөл

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ИМПАКТ төслийн зорилго нь орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, тогтвортой ноолуур, органик ногоо тариалангийн үйлдвэрлэлийг эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоотойгоор хөгжүүлэхэд оршино. Төслийг ЖЭРЭС болон Монголын эмэгтэйчүүдийн сантай хамтран Архангай, Хэнтий аймгийн нийт зургаан суманд хэрэгжүүлдэг. Дэлгэрэнгүй


Торомны ноосон Baby Yak бренд

AVSF Монгол байгууллага нь Архангай аймгийн малчдыг дэмжиж, чадавхижуулсаны үр дүнд Ар арвижин дэлгэрэх хоршоо байгуулагдаж, хоршооны гишүүд өдгөө AgriCoop тэмдэгт бүхий торомны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Baby Yak бренд нэрээр гадаад экспортолж байна. Хоршооны гишүүд анх малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтуудад хамрагдаж, торомны ноос цуглуулах, бүтээгдэхүүн хийх зорилгоор нэгдэж өдгөө бие даан үйл ажиллагаагаа эрхэлж байна. Дэлгэрэнгүй

 

Таны мэдлэгт