card

Тогтвортой ноолуур төсөл Баянхонгор аймагт

AVSF Монгол байгууллагаас Дэлхийн байгаль орчны төлөө Францын сан болон
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл 

"Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь" төсөл нь AVSF байгууллагын тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм. 

Энэ хугацаанд төслийн баг Баянхонгор аймгийн долоон суманд малчдын хоршоод байгуулж, чадавхижуулахад дэмжлэг үзүүлж, Тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийн схемийг санаачлан хэрэгжүүлэх замаар малчдын төвшинд тогтвортой ноолуурын нийлүүлэлт, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх загварыг бий болгосон юм. 2021-2024 онд Тогтвортой ноолуур төсөл тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн уг загвар, арга барилыг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой ноолуурын Гэрчилгээжүүлэлтийн схемийг үндэсний хэмжээнд баталгаажуулж, Монгол ноолуурын үнэ цэнэ, ялгарлыг бий болгоход хувь нэмэр оруулан ажиллаж байна. Дэлгэрэнгүй

 

Төслийн зорилго, зорилтууд

“Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь” төсөл нь
тогтвортой ноолуурын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орон нутагт байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыгхангахад дэмжлэг үзүүлж,бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг зорино.

Төсөл хэрэгжүүлэгчид

Таны мэдлэгт