card

ИМПАКТ төслийн зорилтууд

ИМПАКТ төслийн зорилтуудын хүрээнд
дараах ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэж байна. Үүнд:
 

Бүтээгдэхvvн үйлдвэрлэж буй эмэгтэйчүүдийг чадваржуулах

Орон нутагт, тэр дундаа орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл их байдаг хэдий ч тэдгээрийн удирдан манлайлах ур чадварыг нэмэгдүүлж, байр суурийг бэхжүүлж, санхүүг удирдах оролцоог нь бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Иймд бид энэ төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд тулгардаг хэрэгцээ шаардлага, бэрхшээлийг тодорхойлж, санхүүгийн боловсролыг дээшлүүлж, эдийн засгийн ѳгѳѳжтэй ажиллахад эмэгтэйчүүдийг чадваржуулах ажлууд хэрэгжүүлж байна.  


Органик хүнсний ногоо, тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн нэмүү өртгийг бий болгох

Энэ зорилтын хүрээнд бид органик хүнсний ногоо, тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн нэмүү өртгийг бий болгоход үйлдвэрлэгчдийг чадавхжуулан, техник, эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ органик хүнсний ногоо тариалалтын эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлүүдийг ногоочдын дунд нэвтрүүлж, малчдын хоршоодыг байгуулах замаар тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийн загварыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.  

 


Эмэгтэйчүүд үндэсний болон орон нутгийн удирдлагатай хэлэлцэх, шийдвэрт оролцохыг дэмжих

Энэ ажлын хүрээнд бид жендэрийн эрх тэгш байдал, манлайллын тухай мэдлэг мэдээллийг бүх шатанд олгож, эмэгтэйчүүдийн үндэсний болон орон нутгийн удирдлагатай хэлэлцэх ур чадварыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шийдвэр гаргахад нь оролцдог болгож, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг дэмждэг орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудыг бий болгож, тэднийг чадваржуулж, сурталчлан таниулахыг зорино.


Жендерийн мэдрэмжтэй эдийн засгийн хөгжлийн загваруудыг сурталчилах

Ингэхдээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар одоогийн бодлого, журaмд vнэлгээ хийж, холбогдох байгууллагуудад таниулж, сайжруулах тухай зөвлөмж боловсруулна. Түүнчлэн хөдөө, хотын манлайлагч эмэгтэйчүүдийн платформоор дамжуулан үндэсний хэмжээний шийдвэр гаргагчдад нѳлѳѳллийн кампанит ажил ѳрнүүлэхээр төлөвлөж байна.

 

Таны мэдлэгт