Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн Удирдах хороо хуралдлаа

A- A A+
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн Удирдах хороо хуралдлаа

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо 

Хурлын үеэр Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн баг өнгөрсөн гурван жилийн хугацааны ажил, үр дүнг танилцуулж, төслийн сүүлийн жил буюу 2022 онд хэрэгжүүлж гүйцээх ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал авлаа. Хуралдаанд БОАЖЯ, Европын холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, "Нанс кашемир" ХХК, Тогтвортой санхүүжилт холбоо, "Говь" ХК, "Байгаль орчин, аюулгүй байдлын төв" ТББ зэрэг төслийн түнш байгууллагуудын удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирж төслийн тайлантай танилцав. Тэд өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөлд уян хатан байдлаар дасан зохицож, томоохон ажил, санаачлагуудыг бодит үйл хэрэг болгож хэрэгжүүлсэн төслийн багийн хүчин зүтгэлийг үнэлж, төслийн хэрэгжилтийг амжилттай дуусгахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Түүнчлэн хурлын үеэр Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах, таниулах ямар цогц арга хэмжээ байж болох талаар санал солилцож, 2021 оны 07 дугаар сард батлагдсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа үйлдвэрүүдийг хэрхэн дэмжин ажиллах талаар ярилцлаа.  

Ирэх онд Текстилийн тогтвортой үйлдвэрлэл буюу STeP EcoLab төслийн баг салбарын тогтвортой хөгжлийн замын зургийг боловсруулах, Монголын тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлээр гадаад үзэсгэлэнд оролцох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрүүдийн ногоон төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, санхүүгийн байгууллагуудтай холбох зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.