“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” арга хэмжээнд оролцов

A- A A+
“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” арга хэмжээнд оролцов

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” арга хэмжээнд оролцов

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төсөл Монголын Тогтвортой санхжүүжилт холбооноос зохион байгуулдаг “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” арга хэмжээний “Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" салбар хуралдаанд оролцов.  Арга хэмжээний үеэр ТОС холбоо нь текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлал, шалгуурыг дэлгэрэнгүй танилцуулж, Текстилийн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх боломжууд сэдвээр панель хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Оролцогчид тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, текстилийн салбарын ногоон зээлийн аргачлал, түүхий эдийн баталгаат байдлыг хангах стандарт зэрэг салбарыг хөгжүүлэх арга хэрэгслүүд бий болж байгааг онцолж байв.

Харин панелистууд нь боловсон хүчин бэлтгэх, баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, байгаа нөөцийг ур ашигтай ашиглах талаар ярилцсан бол дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр юуны түрүүнд стандартуудын уялдааг хангах, ногоон зээлийн аргачлал болон холбогдох стандартуудын хэрэгжилтийг бодит болгох зорилгоор аль нэг экосистем, аймаг, сумыг загвар болгох, “Монголын” хэмээх ондоошлыг бүх талууд хамтарч бий болгох, хамгийн гол нь хандлага сэтгэлгээг нэгтгэж, бүх шатанд сэтгэл гаргах гаргаж ажиллах тухай санал нэгдэж байлаа.

*****

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төсөл нь ТОС холбоотой хамтран Монголын Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлал, холбогдох шалгуур ангилалыг боловсруулсан юм.