Монгол улс ноолуурын салбарыг хөгжүүлэх замын зурагтай болно   

A- A A+
Монгол улс ноолуурын салбарыг хөгжүүлэх замын зурагтай болно   

Монгол улсын ноолуурын салбарыг хөгжүүлэх замын зургийг боловсруулж байна    

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд байгальд ээлтэй, ёс зүйтэй ноолуурын салбарыг хөгжүүлэх замын зургийг боловсруулах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамтай хамтран эхлүүлж, санал, зөвлөмж авах зорилгоор ажлын хэсгийн уулзалт, хуралдаануудыг шат дараалан зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн гишүүдээр холбогдох яамд, мэргэжлийн холбоод болон салбарын зөвлөхүүд ажиллаж, баримт бичгийн зорилго, алсын хараа, тэргүүлэх чиглэлүүдийг эцэслэсэн бөгөөд өдгөө баримт бичгийн төсөлд гадаадын шинжээчид, олон улсын болон дипломат байгууллагуудын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгаж байна. Оролцогч талууд замын зургийг нь аль нэг төслийн өмч, манлайлал биш харин тогтвортой үйлдвэрлэлийг эрхлэх эрмэлзэл бүхий талуудад зориулсан баримт бичиг байх ёстой хэмээн үзэж байна. Түүнчлэн энэхүү баримт бичиг нь салбарын хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагааны илрэл байхаас гадна Монголын тогтвортой ноос, ноолуурын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нэг шийдэл хэмээн санал нэгдсэн.

Ийнхүү төслийн хүрээнд тогтвортой ноолуурын салбарыг хөгжүүлэх алсын хараа, зорилго зорилтууд болон үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий замын зургийг Монгол улсын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулж, олон нийтэд ойрын хугацаанд танилцуулахаар бэлтгэж байна.