Текстилийн салбарт ногоон зээл авах төсөл боловсруулах сургалт боллоо

A- A A+
Текстилийн салбарт ногоон зээл авах төсөл боловсруулах сургалт боллоо

STeP EcoLab төслийн оролцогч үйлдвэрүүд текстилийн салбарт ногоон зээл авах бизнесийн төсөл боловсруулах, санхүүгийн тооцоолол хийх арга зүйг танилцуулах хоёр өдрийн сургалтад хамрагдлаа. Сургалтын үеэр зээлийн зорилго, шалгуурууд болон зээлийн үр ашгийн тооцоолол хийх, санхүүгийн тайлан гаргах зэрэг сэдвийг дэлгэрэнгүй танилцуулсан. 

STeP EcoLab төслийн Ногоон зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд Тогтвортой санхүүжилтийн Холбоо ногоон зээл олгох шаардлага, боломжийн судалгаа хийж, текстилийн үйлдвэрүүдэд ногоон зээлд олгох удирдамж, шалгуурыг боловсруулж банкуудын холбооны удирдах зөвлөлөөр батлуулсан юм.  

Ногоон зээл олгон үе шатууд нь удирдамжид тусгасан найман зарчим, зориулалт болон мэргэжлийн байгууллага, үйлдвэрүүдээс авсан саналд үндэслэн тодорхойлсон шалгуурууд болон тэдгээрийг баталгаажуулах хэрэгслээс бүрдэнэ.  

Ногоон зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь текстилийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зардлаа хэмнэх, олон улсад нэр хүндээ нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүдийг бууруулахад хувь нэмрээ оруулах давуу талтай.