Малчин, ногоочин эмэгтэйчүүдэд өрхийн санхүүг удирдах сургалтын модуль боловсрууллаа

A- A A+
Малчин, ногоочин эмэгтэйчүүдэд өрхийн санхүүг удирдах сургалтын модуль боловсрууллаа

Хэнтий, Архангай аймгийн зорилтот сумдын эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилго бүхий ИМПАКТ төслийн сургагч багш нар малчин, ногоочин эмэгтэйчүүдэд өрхийн санхүүг удирдах сургалтын дөрвөн модулийг боловсруулж байна. 

Эдгээр цуврал сургалтын үр дүнд эмэгтэйчүүд өрхийн санхүүг зөв, үр дүнтэй удирдахад суралцахаас гадна бизнес төсөл бичдэг, бүлэг, байгууллагынхаа санхүүг хөтөлдөг, мөн хуримтлал үүсгэж, өнөө үед эрэлттэй байгаа цахим бизнес хийх ур чадваруудыг эзэмших юм. 

Ингэснээр ноолуур, хүнсний ногооны салбарын эмэгтэйчүүд санхүүгийн боловсролтой, бие даасан, санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлж, орон нутагт жендерийн эрх тэгш оролцооны нөхцөлүүд бүрдэх давуу талтай.