Тогтвортой ноолуур гэрчилгээжүүлэлт

A- A A+
Тогтвортой ноолуур гэрчилгээжүүлэлт

AVSF Монгол байгууллагаас Баянхонгор аймагт хэрэгжүүлдэг тогтвортой ноолуур хөтөлбөрийн хүрээнд өрхийн амьжиргаагаа дэмжихийн сацуу бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан хоршоодын ихэнх нь Тогтвортой ноолуур гэрчилгээтэй. 

Тогтвортой ноолуур гэрчилгээ нь тухайн малчин тогтвортой ноолуур бэлтгэж байгаа гэрчлэх баримт бичиг юм. Гэрчилгээг хувь малчинд тогтвортой байдлын хэрэгжүүлэгч хэмээн аймгийн гэрчилгээжүүлэлтийн хорооноос 25 шалгуурын дагуу жил бүр хянан баталгаажуулсны үндсэн дээр олгодог тул гэрчилгээгээ хадгалахын тулд тухайн малчин тогтмол хүчин зүтгэл гаргаж байх үүрэг хүлээнэ. Одоогийн байдлаар AVSF-ын Баянхонгор аймгийн таван хоршооны 1500 орчим малчин Тогтвортой ноолуур гэрчилгээтэй бөгөөд  бусад гишүүд нь шилжилтийн ноолуур буюу тогтвортой байдлын анхан шатны болзлуудыг хангаж эхэлж байгаа ноолуур бэлтгэж байна.