Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажлаа танилцууллаа

A- A A+
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажлаа танилцууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажлаа танилцууллаа  

Европын холбооны Switch Asia II санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийг БОАЖЯ-нд танилцуулах уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр STeP EcoLab төслийн үйл ажиллагааг танилцуулахад БОАЖЯ-ны удирдлага үйлдвэрлэлд байгаль орчин, тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусгахын ач холбогдлыг үнэлж, тогтвортой үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний цаашид түгээн дэлгэрүүлж болохуйц жишиг загвар бий болгохыг зөвлөж байлаа.

Европын Холбоо нь Монгол улсад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой, ил тод засаглалыг дэмжих, уул уурхайн бус салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэг чиглэлд 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.