"Монголын Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлал" батлагдлаа

A- A A+

ТОС Холбооны Удирдах зөвлөл
"Монголын Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлалыг" баталлаа

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл – SteP EcoLab төслийн түнш байгууллага болох ТОС холбоо нь "Монголын Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлалыг" боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаараа батлууллаа. Уг аргачлалд текстилийн салбарт ногоон зээл, санхүүжилт олгоход ашиглах суурь шалгуур, ангиллуудыг тодорхойлон тусгасан бөгөөд тухайн салбарт тусгайлан зориулж боловсруулсан тул Монголын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.

Түүнчлэн ТОС холбооноос “Монголын нэхмэлийн салбарын салбарын жижиг дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа”-ны үр дүнгээс харахад текстилийн салбарт ногоон санхүүгийн эрэлт бодит төсөөллөөр 250 тэрбум төгрөг байхад нийт боломжит эх үүсвэр нь 75 тэрбум төгрөг байна. Иймд ногоон зээлийн аргачлалтай болсноор ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой болж байна.

Монголын Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлал
Монголын нэхмэлийн салбарын салбарын жижиг дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа