Үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд тогтвортой үйлдвэрлэлийн сургалтад хамрагдлаа

A- A A+
Үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд тогтвортой үйлдвэрлэлийн сургалтад хамрагдлаа

Үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд
тогтвортой үйлдвэрлэлийн сургалтад хамрагдлаа  

Дотоодын ноос, ноолуурын үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн таван өдрийн цахим сургалтанд хамрагдав. Оролцогчдод тогтвортой үйлдвэрлэлийн талаар онолын мэдлэг олгож, зөвлөх багш, инженерүүд үйлдвэрийн хаягдал ус, эрчим хүч, химийн бодисын хэрэглээ, ажилчдын нийгмийн асуудал зэрэг үйлдвэрлэлд тулгамдаж буй үндсэн сэдвүүдийг зааж, Батламж олголоо.

Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж эхлэх эхний алхмуудын нэг бол үйлдвэрлэлийн шугам, шат дамжлага дах эмзэг цэгүүдийг тодорхойлж, бодит нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх юм. Үүнд үйлдвэрлэлийн үр ашиг, компанийн нэр хүндтэй шууд хамааралтай хариуцлага хүлээн ажилладаг инженер техникийн ажилтнуудын мэдлэг, оролцоо их чухал.

Энэхүү сургалт нь текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр инженер техникийн ажилтнуудад зохион байгуулж байгаа анхны сургалт бөгөөд цаашид сургалтуудыг улам нарийн агуулгаар, тогтмол давтамжтайгаар зохион байгуулах болно. Сургалтыг Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төсөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран зохион байгуулсан.