Баянхонгор аймгийн хоршоодод зудын дэмжлэг үзүүлэв

A- A A+
Баянхонгор аймгийн хоршоодод зудын дэмжлэг үзүүлэв

Баянхонгор аймгийн хоршоодод зудын дэмжлэг үзүүлэв

Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баацагаан, Бөмбөгөр, Шинэжинст, Баянцагаан, Баянөндөр зэрэг долоон сумын малчдын хоршоодод тэжээлийн дэмжлэг үзүүллээ. AVSF Монгол байгууллагын Суурин төлөөлөгч Гийом Туати: “Бид энэ удаа зудын гамшгийг даван туулахад зориулж хоршооддоо тэжээл хүргүүлж байна. Нөхцөл байдал хүндэрч байна, бидний энэхүү тусламж зөвхөн эд материалын чанартай гэхээсээ илүүтэйгээр тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын эхэнд зогсож байдаг малчин ардад сэтгэл санааны дэмжлэг болох болж байна...”

AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан эдгээр хоршоод байгальд ээлтэй, тогтвортой байдлын гэрчилгээтэй ноолуур бэлтгэж, AVSF Монголын Тогтвортой ноолуур холбоогоор дамжуулан гадаад, дотоодын 20 гаруй компаниудад нэмүү өртгөөр нийлүүлдэг.

Хоршоод түүхий эдийн чанараа сайжруулж малынхаа тоог зохистой тоонд нь барьж, тогтвортой ноолуур бэлтгэн нийлүүлснийхээ төлөө урамшуулал авдаг. Жишээ нь өнгөрсөн хугацаанд Тогтвортой ноолуур холбоо нь хоршоодын гишүүдэд 260 гаруй сая төгрөгийн нэмэгдэл орлого хуваарилсан байна. Хоршоод нэмүү өртгийн орлогын 10 хувийг Тогтвортой байдлын санд хуримтлуулж, бэлчээрийн мониторинг хийх, сэлгэн нүүх, худаг, булаг засаж засварлах зэрэг ажлыг хэрэгжүүлж, малынхаа эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол хийлгэж, түүхий эдийнхээ чанарыг алдагдуулахгүйд анхаарч, малын тоог өсгөлгүй харин газрын даацад нь тохируулж барьж байхыг гишүүдээрээ хэлэлцэж санал нийлдэг.