Ази, Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо

A- A A+
Ази, Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Go4SDGs - Ази, Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо

AVSF Монголын Суурин төлөөлөгч Гийом Түати Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөрөөс зохион байгуулсан #go4sdg Ази, Номхон далайн бүсийн дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцож, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг түүхий эдийн нэмүү өртгийн сүлжээнд нэвтрүүлж буй туршлага, үр дүнг танилцууллаа.

Тэрээр түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний эхний нэгж болох малчдын хоршоодыг чадваржуулж, тэдгээрийг гадаад зах зээлтэй холбож байгаа сайн туршлагуудаа танилцуулж, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдэд тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлж, Монголын тогтвортой ноолуурыг дэлхийд таниулж, улмаар нэмүү өртгөөр худалдаалж, үнэ цэнэтэй болгох загваруудыг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.