“Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санхүүжилт” сэдэвт цахим сургалт боллоо

A- A A+
“Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санхүүжилт” сэдэвт цахим сургалт боллоо

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санхүүжилт”
сэдэвт цахим сургалт боллоо

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төслийн хүрээнд санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санхүүжилт” сэдэвт хоёр өдрийн цахим сургалтыг Тогтвортой санхүүжилт холбоотой (ТОС холбоо) хамтран зохион байгуулав. Сургалтанд Монголын банкны холбооны гишүүн банкнуудын зээлийн захирал, мэргэжилтнүүд нийт дөрвөн Модулийн дагуу багийн ажил, хэлэлцүүлэг хэлбэрээр оролцлоо.

"Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санхүүжилт” сургалтын зорилго нь текстилийн салбар, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, гэрчилгээжүүлэлтийг ойлгох, ногоон төслүүдийг таньж, үйлдвэрлэлийн байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээ хийх мэдлэг, ур чадвар олгоход оршив.


ТОС холбоо нь Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төслийн түнш байгууллагууд нэг бөгөөд байгальд ээлтэй тогтвортой техник технологийг нэвтрүүлж, ногоон үйлдвэрлэлд шилжих хүсэлтэй салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдтэй холбох ажлыг хариуцан хэрэгжүүлдэг юм. Уг ажлын хүрээнд ТОС Холбоо нь Монголын нэхмэлийн салбарын ЖДҮ-үүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийж, Монгол улсын ногоон тасксонмийг үндэсний хэмжээнд батлуулж, Текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлалыг боловсруулаад байна.