Архангай, Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын санаачлагыг дэмжих бичил төслийн шалгаруулалт

A- A A+
Архангай, Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын санаачлагыг дэмжих бичил төслийн шалгаруулалт

Архангай, Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын санаачлагыг дэмжих бичил төслийн шалгаруулалт 

“Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төсөл нь Архангай, Хэнтий аймгийн зорилтот сумдад үйл ажиллагаа эрхэлдэг хөдөө аж ахуйн салбарын цөөн тооны үйлдвэрлэгч бүлгүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилгоор бичил төслийн тэтгэлэг зарлаж байна. 

ИМПАКТ төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, тогтвортой ноолуур, органик хүнсний ногоо тариалалтын сайн туршлагуудыг бий болгох замаар үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцдог, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийг Хил Хязгааргүй Малын Эмч нар ба Агрономчид (AVSF) ОУБ Сэргээгдэх эрчим хүч ба эв санааны нэгдлийн групп (GERES) ОУБ болон Монголын Эмэгтэйчүүдийн сан (МОНЭС)-тай хамтран Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг билээ.

Хэнтий аймгийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Архангай аймгийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.