Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дадал олгох зөвлөх үйлчилгээ

A- A A+
Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дадал олгох зөвлөх үйлчилгээ

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дадал олгох Зөвлөх үйлчилгээ эхэллээ

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг хэрэгжүүлэхээр нэгдсэн үйлдвэрүүдэд тогтвортой үйлдвэрлэлийн дадал бий болгох мэргэжлийн зөвлөгөө өгөх ажил эхэллээ. Зөвлөх баг нийт зургаан мэргэжилтэнтэй бөгөөд тэд үйлдвэрийн чанарын ажилтан, тогтвортой байдлын ажилтан болон инженерүүдэд ус, хаягдал ус, эрчим хүч, хатуу хаягдал, химийн бодисын хэрэглээ болон нийгмийн сайн сайхан зэрэг Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэмд тусгасан гурван жилийн турш хэрэгжүүлэх шалгуур тус бүрээр зөвлөгөө өгч байна.

Ийнхүү ажилласны үр дүнд Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг бодитоор хэрэгжүүлж болохуйц сэдэвчилсэн зөвлөмжүүдийг боловсруулж, гарын авлага болгож нэгтгэснийг үйлдвэрүүд дотоод журамдаа тусгаж, хэрэгжүүлэх юм. Ингэснээр Дүрэмд нэгдсэн үйлдвэрүүд эхний жилийн шалгууруудаа хангаж, гурван жилийн дараа олон улсын тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлтэд хамрагдах болзлуудыг хангах юм.  

Ноос, ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой үйлдвэрлэлийн дадлыг бий болгосноор компаниуд нэмүү өртөг бий болгож, гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалын дотооддоо шингээж, байгаль орчин хамгаалалд бодит хувь нэмэр оруулах боломжтой болж, улмаар Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдүүлэх, Монгол орны нэр хүнд, нүүдэлчин мал аж ахуйн онцлогийг дэлхийд таниулж, сурталчлахад ахиц гаргах юм.