ШУТИС-ын багш нар текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сургалтад хамрагдаж байна

A- A A+
ШУТИС-ын багш нар текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сургалтад хамрагдаж байна

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төслийн хүрээнд Дээд Альзасын Их сургуулийн зөвлөхүүд ШУТИС- ийн багш нарт тогтвортой үйлдвэрлэлийн агуулгаар сэдэвчилсэн сургалтууд өгч эхэллээ. Сургалтыг нийт зургаан сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд багш нар бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн эко концепци боловсруулах, тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлт, шошгожуулалтыг хангах зэрэг тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой агуулгыг үйлдвэрлэлийн технологийн сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгаж, баяжуулах юм. 

Ингэснээр үйлдвэрлэлийг зөвхөн өгөөж талаас нь бус харин байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөө талаас нь дүгнэж, төлөвлөх чадвартай, үйлдврлэлэлийн орчин цагийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэгтэй, ажлын байранд гараад хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. 

Сургалтыг зөвхөн багш нарын дунд зохион байгуулаад зогсохгүй мөн Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн 18 үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд болон Монголын ноос, ноолуурын холбооны хараат бус шинжээчдийг үе шаттайгаар хамруулж байна.