Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг дэмжин ажиллаа

A- A A+
Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг дэмжин ажиллаа

Дэлхийн Итгэмжлэлийн өдөрт  

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төсөл "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг итгэмжлэлээр дэмжих нь" уриан дор 6 дугаар сарын 9-ний өдөр тохиосон Дэлхийн Итгэмжлэлийн өдрөөр бид Үндэсний Итгэмжлэлийн төвөөс зохион байгуулсан цахим хурлыг дэмжин ажиллаа. STeP EcoLab төслийн алсын хараа, эрхэм зорилго нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг ноос, ноолуурын салбарт нэвтрүүлж, улмаар хаягдалгүй эдийн засгийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилт 12-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.

Арга хэмжээний үеэр бид Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийн дадлыг хэрхэн нэвтрүүлж байгаа тухай болон төслийн үр дүн, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл өгч танилцууллаа. Төслийн хүрээнд түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран боловсруулсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм нь  Монголын текстилийн үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байгааг батлах анхны баримт бичиг тул тус салбарын итгэмжлэлийг дэлхийн төвшинд хүргэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. 

Түүнчлэн тогтвортой үйлдвэрлэл нь тухай бүтээгдэхүүн чанар, байгаль орчин, ил тод байдал болон нийгмийн сайн сайхныг хангасан байдлаараа дэлхийн зах зээлд хэрхэн өрсөлдөж байгаагаар илэрдэг тул үүнд үндэсний болон олон улсын хэмжээн хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт тэргүүлэх үүрэгтэй. Иймд бид ноос, ноолуурын тогтвортой үйлдвэрлэл эрхлэх эрмэлзэлтэй үйлдвэрүүдэд энэхүү боломжийг нээж өгөх зорилгоор дээр дурдсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг санаачилж, анхны алхмыг эхлүүлсэн билээ.