Текстилийн тогтвортой санхүүжилт олгох Гарын авлагыг боловсрууллаа

A- A A+
Текстилийн тогтвортой санхүүжилт олгох Гарын авлагыг боловсрууллаа

Текстилийн тогтвортой санхүүжилт олгох гарын авлага бэлэн боллоо

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулан нийт дөрвөн модуль бүхий Текстилийн тогтвортой санхүүжилт олгох сургалтын гарын авлагыг Тогтвортой санхүүжилт холбоотой хамтран боловсруулж, хэрхэн ашиглах тухай сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд текстилийн салбарын байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээ хийх, текстилийн ногоон машин, тоног төхөөрөмжийг таних, олон улсын болон Монгол улсын тогтвортой гэрчилгээжүүлэлтийг таних, ногоон зээлийн шалгууруудыг ашиглаж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх мэдлэг, ур чадвартай болох юм.  

Гарын авлагыг банк, санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтэн, сургагч багш нар болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд байх бөгөөд гол зорилго нь текстилийн салбарын онцлог, давуу тал, боломжуудыг ойлгуулах, үйлдвэрлэлийн ногоон төслүүдийг зөв тодорхойлж, үнэлэх, ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх мэдлэг олгоход оршино. Татах