Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт батлагдлаа

A- A A+
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт батлагдлаа

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт батлагдлаа 

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн C/39 дүгээр тушаалаар батлав. Энэхүү стандартын гол зорилго нь текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг эрхлэхэд баримтлах үндсэн зарчим, шаардлагуудыг тогтоох, тэдгээрийг үнэлэх, баталгаажуулахад оршино. Стандартын агуулгыг AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбооны зөвлөх инженерүүд болон Германд төвтэй Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан "Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн удирдамжид" тулгуурлан боловсруулсан. 

Стандартад байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай байхыг үйлдвэрлэгчээс шаардах бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, талуудын чиг үүрэг, үндсэн баримт бичгүүд болон баталгаажуулалтын үйл явцыг дэлгэрэнгүй заасан юм. Стандарт нь  байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, нийгмийн хариуцлага, эрчим хүч болон химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, мал амьтны эрх зэрэг өргөн хүрээг хамарна. 

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт нь Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа - 2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт - 2030” зэрэг томоохон баримт бичиг, бодлогуудтай уялдаж байгаа тул улсын хөнгөн үйлдвэрлэлийн байгальд ээлтэй хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, Монголын эдийн засгийн хөгжлийг солонгоруулах үйл явцыг дэмжих давуу талтай. Шинээр батлагдсан энэхүү стандарт нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, нийгмийн хариуцлага, эрчим хүч болон химийн бодисын хэрэглээ, үйлдвэрлэлийн хог хаягдал, мал амьтны эрх зэрэг өргөн хүрээг хамруулж байна. 

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандартын танилцуулга