Байгальд ээлтэй үйлдвэрлэл бол тогтвортой хөгжлийн үндэс

A- A A+
Байгальд ээлтэй үйлдвэрлэл бол тогтвортой хөгжлийн үндэс

Монгол улс текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт баталж дэлхийн өмнө үүрэг хүлээв

Та бүхэнд Байгальд ээлтэй үйлдвэрлэл бол тогтвортой хөгжлийн үндэс сэдэвт хэлэлцүүлгийг хүргэж байна. Энд MNS 6926 : 2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл үндэсний стандартын ач холбогдлыг талаар ярихын сацуу малчнаас үйлдвэрийн хаалгаар гарах хүртэлх үе шат бүрт байгальд ээлтэй, ёс зүйтэй бас нийгэмдээ хариуцлагатай байдал хэрхэн хангагдах боломж бүрдсэн тухай мэдээлэл өглөө. 

Монгол улс MNS 6926 : 2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл үндэсний стандартыг баталж, Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл хэмээх Тогтвортой хөгжлийн 12 дах зорилтыг биелүүлэх анхны алхмыг ноос ноолуур боловсруулах салбарт нэвтрүүлэхээр ийнхүү үүрэг хүлээлээ. Энэхүү стандартын шаардлагыг хангаснаар ноос, ноолуурын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгальд ээлтэй, нийгэмдээ хариуцлагатай, ёс зүйтэй үйлдвэрлэл эрхэлж байгааг нотлон харуулах боломжтой болно. Улмаар боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ нэмүү өртөг бий болгож, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг хангаж, дэлхийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.

*****