Байгальд ээлтэй үйлдвэрлэгч цуврал: Говь-Эрдэнэ ХХК

A- A A+
Байгальд ээлтэй үйлдвэрлэгч цуврал: Говь-Эрдэнэ ХХК

Түүхий эдийг Хариуцлагатай нүүдэлчдээс  

Говь-Эрдэнэ Кашемир ХХК Хариуцлагатай нүүдэлчин системд бүртгэлтэй малчдын хоршоодоос түүхий эдээ авч эхэлсэн. Ингэснээр энэ хамт олон түүхий эдийн гарал үүслийг нь батлах QR кодтой шошго бүхий бүтээгдэхүүнээ гадаад хэрэглэгчдийнхээ гар дээр тавих боломжтой боллоо. Говь-Эрдэнэ кашемир компани Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумын 100 гаруй малчдаас цагаан сортой улаан ямааны ноолуур бэлтгэдэг бөгөөд анх 2010 онд өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан өдгөө АНУ, БНСУ, Япон зэрэг улс руу бүтээгдэхүүнээ гаргаж байна. Энэ хамт олон Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэгч үйлдвэр болох чин хүсэлтэй, хүн хүч боломжоо бүрэн дайчлан оролцож байгаа ЖДҮ-чдийн төлөөлөл юм. 

“Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2015 оноос хойш олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна. Энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдийг баталгаажуулна.