Экспо 2021 үзэсгэлэнд оролцлоо

A- A A+
Экспо 2021 үзэсгэлэнд оролцлоо

Экспо 2021 үзэсгэлэнд шинэ номинацийг тодрууллаа 

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн баг Ноос, ноолууран бүтээгдэхүүний Экспо 2021 үзэсгэлэнд оролцож, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх эрмлэзлэллэр бодит ажлуудыг үйл хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн компаниудаа Тусгай шагналын шинэ номинациар шагнаж, урамшууллаа.

Уг номинацид жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж, байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай үйлдвэрлэгч болох чухал үүрэг хүлээн, бодит ажлуудыг эхлүүлсэн “Говь-Эрдэнэ Кашемир” ХХК, “Монгол Нэхмэл” ХХК, Гурван Сор” ХХК нар Өргөмжлөл, цэвэр усны тоолуур худалдан авах Эрхийн бичгээр тус тус шагнуулав. Эдгээр компаниуд нь байгальд ээлтэй үйлдвэрлэгч болох амлалтыг хүлээж, өдгөө Монголын ноос, ноолуурын холбооны зөвлөх шинжээчдээс "Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг" хэрэгжүүлэх техник, арга зүйн зөвлөгөө авч, стандартын анхан шатны шалгууруудаас хэрэгжүүлж эхэлсэн.  

Шагналыг тогтвортой үйлдвэрлэлийг ноос, ноолуурын боловсруулах салбарт нэвтрүүлэх зорилгоор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран санаачилсан юм.