Европын Холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төсөл дөрвөн жилийн ажлын үр дүнгээ танилцуулах хаалтын арга хэмжээг /2022.10.27/ зохион байгууллаа
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэдэх бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба нь “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” MNS 6891:2020 стандартыг үйл ажиллагаандаа дадал болгон нэвтрүүлж буй сум, баг, малчдын хэсэг, бүлгийн үйл ажиллагаа, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, бүтээгдэхүүний тогтолцоонд баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
ДэлгэрэнгүйБайгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгддэг экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн түвшний хэрэглэгчдийн амьдралд өдрөөс өдөрт нэвтэрч байна. Мөн дэлхий нийтээр байгаль дэлхий болон хүний биед хор нөлөөгүй үйлдвэрлэл явуулах үйл ажиллагааг маш идэвхтэй дэмжиж байгаа өнөө үед хаягдалгүй, тогтвортой үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагатай байна.
ДэлгэрэнгүйЕвропын холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр “Шинжлэх ухаан, дизайн хосолсон байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх” цуврал сургалт Монголын ноос, ноолуурын холбооны Текстилийн технологийн төвд эхэллээ.
ДэлгэрэнгүйМонгол орны мал аж ахуйн салбарын суурь үндэс болсон бэлчээрийн асуудалд анхаарал хандуулдаг Бэлчээрийн үндэсний V дугаар форум Архангай аймгийн Ихтамир суманд /2022.09.15-16/ зохиогдож байна.
ДэлгэрэнгүйAVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийнхан /2022.08.24/ тус үзэсгэлэнгийн үеэр Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх танилцуулгыг сонирхон хамтран ажиллах саналаа илэрхийлсэн 70 гаруй томоохон брэндүүд болон бусад харилцагчдын талаарх багц мэдээллийг Монголын ноос ноолуурын холбоонд хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйБаянхонгор бол хамгийн шилдэг цагаан ноолууртай аймаг юм. Тогтвортой ноолуурын нэгдсэн холбоо, “AVSF Mongolia” ТББ нь 2014 оноос хойш тус аймгийн малчдын байгууллагатай хамтран ажиллаж, сайн засаглалтай хоршоо байгуулахад тус дөхөм үзүүлж байна.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тогтвортой байдлын төлөөх хүчин чармайлт
ДэлгэрэнгүйХувцас загварын чиг хандагыг тодорхойлогчдод зориулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болох “Premiere Vision Paris” үзэсгэлэнд Монголын ноос, ноолуурын салбарын төлөөлөл оролцож, тогтвортой үйлдвэрлэлийн өнөөгийн явц, цаашдын хөгжлөө танилцууллаа.
ДэлгэрэнгүйЕвропын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс санаачлан “Монгол улсын Ноолуурын Салбарын Тогтвортой Хөгжлийн Замын Зураг 2030” баримт бичгийг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод экспертүүдтэй хамтран боловсруулаад байна.
ДэлгэрэнгүйAVSF Монгол байгууллагаас Дэлхийн байгаль орчны төлөө Францын сан болон Европын Холбооны санхүүжилтээр Баянхонгор аймгийн долоон суманд хэрэгжүүлж байгаа “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь” төслийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо.
Дэлгэрэнгүй2021 онд цар тахлын сорилтын улмаас олон ажлууд цаг хугацааны хувьд хойшлогдож, удааширсан хэдий ч завгүй бас үр дүнтэй ажилласан.
ДэлгэрэнгүйТекстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд байгальд ээлтэй, ёс зүйтэй ноолуурын салбарыг хөгжүүлэх замын зургийг боловсруулах ажлыг санаачилж эхлүүллээ.
ДэлгэрэнгүйАрхангай аймгийн Эрдэнэбулган, Цэцэрлэг, Жаргалант сумын Хоршоодын малчин, ногоочин эмэгтэйчүүдийн оролцоо, нийгмийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор сумдын “Сайн дурын бүлэг”-ээс төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулав.
ДэлгэрэнгүйТекстилийн тогтвортой үйлдвэрлэл төсөл Монголын Тогтвортой санхжүүжилт холбооноос зохион байгуулдаг “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” арга хэмжээний “Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" салбар хуралдаанд оролцов.
Дэлгэрэнгүй