card

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг STeP EcoLab төсөл

AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй
“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төсөл
  

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн замналыг сонгож, байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн асуудлуудыг эн тэнцүү хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Бодлогын өөрчлөлтөө дагаад эдийн засгийн хөгжлийн томоохон салбарууд, тэр дундаа нэхмэл, хувцасны салбарын үйлдвэрлэгчид стратегийн бодлого, чиглэлээ эргэн харж, нийлүүлэлтээс хэрэглээ хүртэлх нийлүүлэлтийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмуудыг нэвтрүүлэхийг чухалчилж, өөрчлөгдөн хувьсаж байна.

Уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан ноос ноолуурын салбар нь Монголын эдийн засгийн хоёрдогч гол хөдөлгөгч хүч юм. Монгол улсын засгийн газраас ноос ноолуурын салбарт сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч, хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хангах стратегийн зорилтуудаа  хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулж, тусгасан байдаг.

STeP EcoLab төсөл нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж малчнаас хэрэглэгч хүртэлх тогтвортой түүхийн эдийн нийлүүлэлт ба үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээний үе шат бүрт нэвтрүүлж, Монголын тогтвортой  түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол болон Европын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлж байна. Дэлгэрэнгүй

 

 

Төслийн зорилго, зорилтууд

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab төсөл нь
ноос, ноолуурын нэмүү өртгийн нийлүүлэлтийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Төсөл хэрэгжүүлэгчид

Таны мэдлэгт