card

Тогтвортой ноолуур холбоо

AVSF Монгол байгууллагын Тогтвортой ноолуур Холбоо

Тогтвортой ноолуур холбоо нь AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн тогтвортой ноолуур бэлтгэгч хоршоодын санаачилгаар 2017 онд байгуулагдсан ашгийн бус, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага. Холбоо нь хоршоодыг зах зээлтэй холбох маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулж, малчдын байгальд ээлтэй аргаар бэлтгэж, боловсруулсан түүхий эдийг Европын зах зээлд нэмүү өртгөөр борлуулахад дэмжлэг үзүүлдэг. 

Тогтвортой ноолуур холбоо нь Баянхонгор аймгийн долоон хоршооны 350 өрхийн 1600 гаруй малчны гишүүнчлэлтэй бөгөөд цаашид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагаа бусад аймаг, сумдад өргөжүүлэхийг зорих бөгөөд гишүүн хоршоод нь AVSF Монгол байгууллагын санаачлан нэвтрүүлсэн 25 шалгуур бүхий Тогтвортой ноолуур гэрчилгээжүүлэлтийн схемд хамрагддаг. 

Тогтвортой ноолуур холбооны зорилго хоршоодын үйл ажиллагааг эрчимжүүлж, хоршоодын байгальд ээлтэй аргаар бэлтгэсэн түүхий эдийг олон улсын зах зээлд гаргах замаар малчдын амьжиргааг дээшлүүлж, байгаль орчинг хамгаалахад хувь нэмэр оруулахад оршино. Дэлгэрэнгүй


                         

Богд сумын “Орог нуурын хишиг” хоршоо
Баацагаан сумын “Цанхир хайрхан” хоршоо
Шинэжинст сумын “Цармын цагаан сувд” хоршоо
Бөмбөгөр сумын “Өгөөж Баян Өлзийт Гол” хоршоо
Жинст сумын “Түйн хишиг”малчдын хоршоо
Баян-Өндөр сумын хоршоо
Баянцагаан сумын хоршоо


 

 

Таны мэдлэгт