card

Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Монгол болон Европын зах зээлтэй холбох

Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг
Монгол болон Европын зах зээлтэй холбох

Энэ ажлын хүрээнд бид байгальд ээлтэй тогтвортой ноос ноолууран бүтээгдэхүүнийг сонирхож буй бизнес эрхлэгч, худалдан авагч нартай хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, үйлдвэрлэгч нартай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Монголын хэрэглэгчдийн тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэгийг тодорхойлох судалгаа хийлгэсэн нь анхны бөгөөд цаг үеэ ажил олсон ажил байв. Уг судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн 85 % нь байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг, өдөр тутмын хэрэглээгээ аль болох ул мөргүй байлгахыг хичээдэг, мөн бэлчээрийн доройтол, цөлжилтийн асуудал байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал болсонд сэтгэл зовнидог гэжээ.

Харин тогтвортой бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг тухайн хэрэглэгчийн боловсролын төвшнөөс шалтгаалж ялгаатай байлаа. Оролцогчдын 17% нь тогтвортой бүтээгдэхүүний талаар сонсож байсан, “Байгаль орчинд ээлтэй, хүний сайн сайхан байдлыг харгалзсан, эдийн засгийн хэмнэлттэй аргаар хийсэн бүтээгдэхүүнийг тогтвортой гэж нэрлэнэ” гэсэн байлаа.


Үүнээс гадна төслийн хүрээнд Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын дүрэмд элссэн үйлдвэрүүдийн экспортын худалдааны дүн-шинжилгээ хийж, тэдгээрийг гадаадын томоохон бренд компаниудтай холбож, хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, томоохон Европын компаниудтай яриа хэлэлцээг эхлүүллээ.


 

Таны мэдлэгт