card

Тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах

Тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах 

Энэ зорилтын хүрээнд бид Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон AVSF байгууллагын Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь төсөлтэй хамтран Баянхонгор, Говь-Алтай аймгийн 350 гаруй малчдын хоршоодод тогтвортой түүхий эд бэлтгэлийг сайжруулах, тогтвортой ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд сургалт, төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулдаг.  

Ингэж чадавхижсан Хоршоод эх үүсвэр нь тодорхой түүхий эдийг нэмүү өртгөөр бэлтгэн нийлүүлж, байгаль хамгааллын үр нөлөө гаргаж, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэхийн зэрэгцээ монгол малчин, монгол малын чанар, түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, өөрсдийн сайн сайхан амьдрал, бэлчээр нутгаа хамгаалахад бодит хувь нэмэр оруулах боломжтой болж байна.

Жилийн эцэст хоршоо бүр ашиг орлого хуваарилан авахдаа Хоршооны Тогтвортой байдлын санд нийт орлогынхоо 10 хувийг хуримтлуулж үүгээрээ малын эрүүл мэндийн үйлчилгээ авах, байгаль хамгааллын ажлууд хэрэгжүүлдэг сайн жишиг тогтоосон байдаг. 

 

Таны мэдлэгт