card

Подкаст

Тогтвортой үйлдвэрлэлийн Sustainable Mongol подкастууд

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийг ноос, ноолуурын салбарт хэрхэн нэвтрүүлж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулж байгаа тухай мэдээллийг подкаст хэлбэрээр хүлээн авна уу.

 

Дугаар 5: Малчид тогтвортой үйлдвэрлэлд
Зочид: AVSF-ын Тогтвортой ноолуур холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн менежер Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Байгальд ээлтэй ноолуур төслийн менежер Ж.Чанцаллхам, Баянхонгор аймгийн Өгөөж Баян өлзийт гол хоршооны дарга Г.Энхтайван 

Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа.

 

Дугаар 4: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орхигдлын дүн-шинжилгээ
Зочин: Н.Эрдэнэсайхан, БОАБТ-ийн захирал 

Дүн-шинжилгээний дүнгээс тоймлон дурдвал ногоон үйлдвэрлэл, байгаль орчны хууль эрх зүйн зохицуулалтын баримт бичгүүдэд тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, шаардлагуудыг зөвхөн хэсэгчлэн тусгасан байдаг, энэ чиглэлээр салбар, салбар хоорондын бодлогын уялдаа сул, хэрэгжилт хангалтгүй байна.

 

 

Дугаар 3: Тогтвортой ноос, ноолуур хэрэгчлэгчдийн судалгаа
Зочид: VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун, Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн 

Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.

 

Дугаар 2: Тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагууд
Зочид: AVSF-ын Тогтвортой ноолуур төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, Тогтвортой ноолуур Холбооны Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо

AVSF-ын Тогтвортой ноолуур төслийн Баянхонгор аймгийн сайн туршлагууд болон Тогтвортой ноолуур холбооны хоршоодын зорилго, үйл ажиллагааны талаар ярилцлаа

Дугаар 1: Тогтвортой ноос, ноолуурын салбар ба түүнд баримтлах санхүүжилтийн бодлого
Зочид: Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн менежер доктор У.Сарангоо, Тогтвортой санхүүжилт холбооны Төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ

Дэлхийн ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг хэрхэн нэвтрүүлж, түүхий эд үйлдвэрлэлд шаардлагатай санхүүгийн боломжуудыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа. 

   

Таны мэдлэгт