card

Тогтвортой ноолуур Гэрчилгээ

AVSF Монгол байгууллагын Тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлт 

AVSF Монгол байгууллага нь Тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийн загварыг ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээний сайн туршлага бий болгох зорилгоор анх 2015 онд санаачилж хэрэгжүүлж эхэлсэн. Уг Гэрчилгээ нь монгол малчин, малчдын хоршоо нь ноолуурыг тогтвортой аргаар буюу байгальд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн хувьд алдагдалгүй аргаар бэлтгэж байгааг батлах баримт бичиг юм.

Тогтвортой ноолуур Гэрчилгээ нь тогтвортой байдлыг баталгаа болох 25 шалгуураас бүрдэх бөгөөд дараах давуу талтай. Үүнд: бэлчээрийг зохистой ашиглаж, хадгалж, хамгаалах зорилготой тул малын тоо буурч, бэлчээр сэргэх таатай нөхцөл бүрдэнэ; нэмүү өртөгөөс тогтмол нэмэлт орлоготой болж, амьжиргаа сайжирч, нийгмийн харилцаанд орох боломжууд нэмэгдэнэ; Монголын тогтвортой ноолуурын дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. 
Дэлгэрэнгүй 

​​​​

Зарчим, үнэт зүйл

Таны мэдлэгт