card

Тогтвортой ноос, ноолуурын тухай ойлголт

Тогтвортой ноос, ноолуур гэж юу вэ?

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллагуудын тодорхойлсноор Монголын тогтвортой ноос ноолуур гэдэг нь “Бэлчээрийн мал аж ахуйг зохистой эрхэлж, байгаль орчны нөлөөллийг бууруулах явцад гарах үр өгөөж, үүрэг хариуцлагыг тэгш хуваарилах замаар нэмүү өртгийн сүлжээний найдвартай байдлыг хангахад чиглэсэн мөшгөх боломжтой, хэмжигдэхүйц, ил тод, тасралтгүй, ёс зүйтэй үйл явц юм”.

AVSF Монгол байгууллагын төслүүд нь мөн чанар, агуулгынхаа хувьд хоорондоо нягт уялдаатай бөгөөд цогцоороо түүхий эдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилготой. Ингэхдээ тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг малчдын хоршоодоос боловсруулах үйлдвэр, хэрэглэгч хүртэлх үе шат бүрт нэвтрүүлэхэд техник, арга зүйн туслалцаа үзүүлж, малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх замаар бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж, цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг эрмэлзэнэ.

Таны мэдлэгт