card

Тогтвортой ноос, ноолуур үйлдвэрлэл

Тогтвортой үйлдвэрлэлийг энгийнээр тайлбарлавал байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн асуудлыг тэгш харгалзан үзсэний үндсэн дээр үйлдвэрлэх үйл явц юм.

Тогтвортой үйлдэрлэл гэж юу вэ?

Тогтвортой үйлдвэрлэлийг энгийнээр тайлбарлавал байгаль орчин,
нийгэм болон эдийн засгийн асуудлыг тэгш харгалзан үзсэний үндсэн дээр
үйлдвэрлэх үйл явц юм.

Байгаль орчин – түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хэрэглэх явц нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эсвэл бага нөлөөтэй/байгаа байдлыг доройтуулахгүй байх. Энэ хэсэгт бэлчээрийн эрүүл байдал хангагдсан байхаас гадна үйлдвэрлэлийн үе шат бүрт эрчим хүч, ус, газар, хөрс, бохир ус, агаар, хог хаягдал, амьтан ургамал, хүлэмжийн хий зэрэг хүчин зүйлс нь байгаль орчинд нөлөөгүй эсвэл бага нөлөөтэй байх.


Нийгэм – түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хэрэглэх явцад оролцож буй хүмүүс буюу нийгмийн сайн сайхан, тааламжтай, баталгаатай байдал хангагдсан байх. Энэ хэсэгт түүхий эд бэлтгэгч, үйлдвэрийн ажилтан, эцсийн хэрэглэгчийн сайн сайхан байх нөхцөлүүд хангагдсан байхыг хэлнэ. Жишээ нь: хөдөлмөрийн нөхцөл, сургалт, эрүүл мэнд, хүний эрх, цалин хөлс, эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар зэрэг асуудлууд хамаарна.


Эдийн засаг - түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хэрэглэх явцад оролцогч талуудын эдийн засгийн өсөлт тэгш хангагдаж, ашиг орлогын шударга хуваарилалттай байх. Энэ хэсэгт ашиг, орлого шударгаар хуваарилагдаж, бүх талуудад тэгш хүртээмжтэй байхаас гадна эдийн засгийн амжилт нь нийгэм, байгаль орчин, соёлын асуудалд сөрөг нөлөөгүй байх үйл явцыг хэлнэ.

 


Текстилийн үйлдвэрлэлд Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх нэг арга зам бол Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран боловсруулсан "Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэм"-д нэгдэх юм.

Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэм нь Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эх орны үйлдвэрүүдийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах зорилготой бөгөөд тухайн үйлдвэрлэгч нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай буюу тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байгааг батлах анхны баримт бичиг юм.

Дүрэмд одоогийн байдлаар ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор 18 үйлдвэр нэгдэж, байгаль орчин, ёс зүйт үйлдвэрлэл эрхлэх үүрэг хүлээгээд байна. Дэлгэрэнгүй 

Таны мэдлэгт