card

Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэгчдийг ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй холбох

Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэгчдийг 
ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй холбох

Энэ ажлын хүрээнд бид Тогтвортой санхүүгийн холбоо болон Монголын банкуудын холбоотой хамтран ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэрүүдтэй холбох ажлуудыг хэрэгжүүлдэг бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 

Эхний ээлжинд бид Нэхмэлийн салбарын жижиг дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүгийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд үр дүнгээс харахад текстилийн ногоон санхүүжилтийн эрэлт бодит төсөөллөөр 250 тэрбум төгрөг байхад нийлүүлэлт нь 75 тэрбум бол боломжит эх үүсвэр нь 514 тэрбум төгрөг байна.

Энэхүү зөрөөг багасгаж, эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор Монголын текстилийн салбарт ногоон зээл олгох аргачлалыг ТОС холбоотой хамтран боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулав. Энэхүү аргачлал нь аливаа санхүүгийн байгууллага Монголын текстилийн салбарын ногоон төсөлд санхүүжилт олгох төслийг үнэлэхэд ашиглах суурь шалгуур, ангиллыг тодорхойлсон баримт бичиг юм.


 

 

Таны мэдлэгт