card

Тогтвортой үйлдвэрлэлийн арга технологийг боловсруулах үйлдвэрүүдийн төвшинд нэвтрүүлэх

Тогтвортой үйлдвэрлэлийн арга технологийг боловсруулах
үйлдвэрүүдийн төвшинд нэвтрүүлэх

Энэ ажлын хүрээнд бид текстилийн тэр дундаа ноос, ноолуурын үйлдвэрүүдэд байгальд ээлтэй, нийгэмдээ хариуцлагатай, эдийн засгийн хувьд хүртээмжтэй буюу тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд: 

  • Монголын ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн суурь судалгаа:

Өнөөгийн ноос, ноолуурын салбарын байгальд ээлтэй байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой байдлын багц шалгуур үзүүлэлтүүд болох усны хэрэглээ, химийн бодисын хэрэглээ, эрчим хүч ашиглалт, нийгмийн үзүүлэлт хэмээх дөрвөн үндсэн үзүүлэлтээр үнэлж, суурь мэдээлэл болгон ашиглаж байна. 

  • Монголын ноос, ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн Гарын авлага

Энэхүү гарын авлагыг салбарын эрдэмтэн, профессоруудтай хамтран төслийн хүрээнд хийсэн Монголын ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн суурь үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулсан. Гарын авлагыг ноос, ноолуур боловсруулах үйл ажиллагааны онцлогийг байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн арга туршлагуудтай хослуулах хэлбэрээр эмхтгэсэн бөгөөд компанидаа тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээний арга туршлагуудыг нэвтрүүлэхийг зорьж байгаа ажилтнуудад зориулсан зааварчилга юм. Үзэх

  • Салбарт үйлчилж буй хууль, эрх зүйн зохицуулалт, орхигдлын дүн-шинжилгээ: 

Орхигдлын дүн-шинжилгээний зорилго ноос, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг зохицуулсан хууль, эрх зүйн орчин, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд ноос, ноолуурын салбарын оруулж буй хувь нэмэр, үр нөлөө, тогтвортой үйлдвэрлэлд оролцогчдын ур чадвар, тулгарч буй бэрхшээлүүд болон боломжит шийдлүүдийг илрүүлэхэд оршино. Үзэх

  • Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэм: 

Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эх орны үйлдвэрүүдийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах. Монголын Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн удирдамж нь тухайн үйлдвэрлэгч байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай буюу тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байгааг батлах анхны баримт бичиг юм. Үзэх

  • Үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг Чадавхижуулах сургалтууд:

Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж эхлэх эхний алхмуудын нэг бол үйлдвэрлэлийн шугам, шат дамжлага дах эмзэг цэгүүдийг тодорхойлж, бодит нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх юм. Харин үүнд үйлдвэрлэлийн үр ашиг, компанийн нэр хүндтэй шууд хамааралтай хариуцлага хүлээн ажилладаг инженер техникийн ажилтнуудын мэдлэг, оролцоо чухал. Үзэх


 

Таны мэдлэгт