card

Тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм нь Монголын текстилийн үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байгааг батлах анхны баримт бичиг юм. 

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэм нь Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эх орны үйлдвэрүүдийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах зорилготой.

Энэхүү дүрэмд ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор үйлдвэр хүртэлх 18 үйлдвэр нэгдэж, Батламж гардан авсан. Нийт 18 үйлдвэрийг төрлөөр нь авч үзвэл 44% нь сүлжих, 39% нь цогцолбор, 17% нь анхан шатных байгаа бөгөөд эдгээр нь 2018 онд самнасан нийт ноос, ноолуурын 62%, ээрмэлийн  54%, сүлжмэлийн 71%, нэхмэлийн 80% -ийг үйлдвэрлэжээ. 

Ийнхүү ноос, ноолуурын салбартаа манлайлагч эдгээр үйлдвэрүүд тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Монгол улсад нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь байгальд ээлтэй арга технологиор боловсруулагдан хэрэглэгчдийн гарт хүрэх боломжтой болж байна. Дэлгэрэнгүй

Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэмд нэгдсэн дотоодын үйлдвэрүүд 

Таны мэдлэгт