card

MNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандарт

Ноос, ноолуурын салбар байгальд ээлтэй үйлдвэрлэлд шилжиж байна

Монгол улс MNS 6926 : 2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл үндэсний стандартыг баталж, Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл хэмээх Тогтвортой хөгжлийн 12 дах зорилтыг биелүүлэх анхны алхмыг ноос ноолуур боловсруулах салбарт нэвтрүүлэхээр ийнхүү үүрэг хүлээлээ. Стандартын агуулга, шалгууруудыг "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл - STeP EcoLab" төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбооны санаачилгаар анх боловсруулсан юм. 

Энэхүү стандартын шаардлагыг хангасан ноос, ноолуурын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эцсийн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг бий болгож, дэлхийн ноос, ноолурын зах зээлд Монголын тогтвортой бүтээгдэхүүнээр зоригтой өрсөлдөх боломжтой болно. Иймд төслийн баг стандартыг хэрэгжүүлж, байгальд ээлтэй нийгмэдээ хариуцлагатай үйлдвэрлэгч болох сонирхолтой үйлвэрүүдийг дэмжиж, Монголын ноос нолуурын холбоотой хамтран нийт 18 үйлдвэрт зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  

Стандарт боловсруулагдсан нь ноос, ноолуурын боловсруулах салбарт байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай үйлдвэрлэл нэвтрүүлэх анхны алхам төдий, урт замналын эхлэлийн цэг юм. Цаашид төслийн баг стандартын хэрэгжилтийг хангахад талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, үйлдвэрүүдэд сургалт зохион байгуулах, тогтвортой үйлдвэрлэлийн арга технологийг нэвтрүүлэх зөвлөгөөг тасралтгүй өгөх, тогтвортой чанартай түүхий эд бэлтгэдэг тэргүүн туршлагатай малчдын хоршоодыг үйлдвэрлэгчтэй холбох, текстийлийн салбарын ногоон санхүүжилтийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, ногоон санхүүжилт олгоход шаардлагатай бичиг баримтууд бүрдүүлэх зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Товч танилцуулга хуудас үзэх
Танилцуулга видео үзэх 

Таны мэдлэгт